Иргэдээ сонсъё "70563111" төв

Хариуцсан ажилтан: Д.ЗОРИГТБАЯСГАЛАН

“Иргэдээ сонсъё 70563111” төвийн санал хүсэлт, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн

Холбоо барих телефон утас: 70563111

Гар утас: 99569890, 98819890

Факс: 70563111

мэйл хаяг: 70563111@khentii.gov.mn

“Иргэдээ сонсъё 70563111” төвийн товч танилцуулга

Иргэдийн өргөдөл, гомдлоо гаргах, шуурхай шийдвэрлүүлэх эрхээ эдлэх нөхцөлийг бий болгож төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, иргэдэд ойртуулах үүднээс “Иргэдээ сонсъё” 70563111” төвийн тусгай дугаарын утсаар “Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах шийдвэрлэх журам”-ыг аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/64 тоот захирамжаар баталж  2013 оны 03-р сарын 01-нээс “Иргэдээ сонсъё 70563111” төв байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Тус төв нь иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдол, мэдээллийг  70563111 утсаар, 70563111@khentii.gov.mn вэб сайт, электрон шуудан, факсаар, биеэр гэсэн төрлүүдээр хүлээн авна.

Зорилго: Орон нутгийн төрийн байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг хөнгөн шуурхай болгож иргэдэд ойртуулах, иргэдийн өргөдөл гомдлоо гаргах, шуурхай шийдвэрлүүлэх эрхээ эдлэх нөхцлийг бий болгоход оршино.

Баримтлах зарчим: Хууль дүрэм зааварт зааснаар хэн бүхэнтэй ямагт адил, тэгш харьцах нь “Иргэдээ сонсъё 70563111” төвийн ажилтны үндсэн үүрэг болно. Өөрөөр хэлбэл аливаа хувь хүн буюу хэсэг бүлгийг онцгойлон үйлчлэхгүй гэсэн үг юм.

Үйл ажиллагааны талаар: “Иргэдээ сонсъё 70563111” төв байгуулагдсанаас хойш 1132 иргэн хандаж өргөдөл гомдол, санал хүсэлт ирүүлсэн ба өргөдлийн утга, шийдвэрлэлтийн байдлыг 5 хоног тутамд мэдээлж, сар, улиралаар тайлагнан ажиллаж байна.

ТҮНТ-ийн ажиллах цагийн хуваарь
Гараг Үдийн өмнө Цайны цаг Үдийн хойно
Даваа 08.00-12.00 12.00-13.00 13.00-17.00
Мягмар 08.00-12.00 12.00-13.00 13.00-17.00
Лхагва 08.00-12.00 12.00-13.00 13.00-17.00
Пүрэв 08.00-12.00 12.00-13.00 13.00-17.00
Баасан 08.00-12.00 12.00-13.00 13.00-17.00
Бямба, Нямд амарна.
Бямба, Нямд амарна.

ИРГЭДЭЭ СОНСЪЁ "70563111" ТУСГАЙ ДУГААРЫН УТСААР ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ...

ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ДОТООД ЖУРАМ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ...