Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Зорилго
Төрийн үйлчилгээг иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн, өөрчлөгдөж буй орчинд уян хатан зохицож чаддаг, идэвхтэй, санаачилгатай, цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэх, мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, шуурхай хүргэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг аймаг орон нутагтаа татах, төрийн албан хаагчдыг манлайлан ажиллах зорилт дэвшүүлэн, энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд аймгийн удирдлагууд, ЗДТГ-ын хэлтэс, тасаг, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах.
Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга |
gantulgaj@khentii.gov.mn Утас: 98324004, 70563906 |
|
Нутгийн захиргааны байгууллагын бодлого, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Т.Бямбадулам |
byambadulamt@khentii.gov.mn Утас: 90906779 |
|
Хүний нөөцийн удирдлага, агентлаг хариуцсан ахлах мэргэжилтэн С.Оюун-Эрдэнэ |
oyunerdenes@khentii.gov.mn Утас: 91116109 |
|
Компьютерийн технологи, програм хангамж хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат |
enkhbatj@khentii.gov.mn Утас: 70563946 |
|
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн С.Лхагвацэрэн |
lkhagvatserens@khentii.gov.mn Утас: 88315731 |
|
Дотоод, гадаад харилцаа, шагнал, ёслолын асуудал хариуцсан мэргэжилтэн ….. |
@khentii.gov.mn Утас: 00000000 |
|
Хэвлэл мэдээллийн ажилтан….. |
@khentii.gov.mn Утас: 00000000 |
|
Хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Эрдэнэболд |
erdeneboldts@khentii.gov.mn | |
Засаг даргын туслах О.Ган-Эрдэнэ |
ganerdeneo@khentii.gov.mn Утас: 86097191 |
ХАРЬЯА ХЭЛТЭС БАЙГУУЛЛАГУУД
- Мэргэжлийн хяналтын газар
- Стандарт хэмжил зүйн хэлтэс
- Статистик
ХЭЛТСИЙН ТОВЧ ТҮҮХЭЭС
Хан Хэнтий уулын аймгийг 1923 онд 9 яамтай байгуулсан бөгөөд тус хэлтэс тухайн үед Захиран тушаах яам нэртэй анх байгуулагдсан түүхтэй. Анх Захиран тушаах яам нь эрхэлсэн түшмэл, туслах түшмэл тус бүр нэг, ахлах бичээч 1, туслах бичээч 5, бүгд 8 орон тоотой байгуулагджээ.
Түүнээс хойш 1931 онд Засгийн газрын 2 сарын 6-ны өдрийн 2-р тогтоолоор Дорнод аймгийг тусгаарлан байгуулсны дараа Ерөнхий хэлтэс нэртэй болсон байна. 1931 онд аймгийн Яамны даргаар Мангалжавыг сонгож, Ерөнхий хэлтэс, санхүү аж ахуй, Цэрэг, соёл боловсрол, сангийн хэлтсийг байгуулж, ерөнхий хэлтсийн даргаар Бямбажавыг сонгон баталжээ. 1935 оны байдлаар Ерөнхий хэлтэс нь аймгийн Яамны дарга Ширбазар, орлогч дарга Галиндэв, коминдант Билгээ, бичээч Равдандорж, Гомбосүрэн, уурын тэрэгний жолооч Цэнд, ажилчин Чүлтэмсүрэн, Лувсан нарын 8 орон тоотой ажиллаж байв. 1950 оноос аймгийн Гүйцэтгэх захиргааны төсөв санхүүг хариуцан авч, орон тооны нягтлан бодохтой болж, 1963 онд жин хэмжүүрийн 3 орон тоотой тасагтай болсон байна. Ерөнхий хэлтэс нь 1966 оны байдлаар дарга, ня-бо, аж ахуй, техникийн нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгч, жин хэмжүүрийн тасгийн эрхлэгч, слесарь, машины бичээч 3, жолооч 6, галч 2, зарлага 1, манаач 2 бүгд 23 орон тоотой ажиллаж байв.
Сайд нарын Зөвлөлийн 1947 оны 12-р сарын 27-ны өдрийн 72-р тогтоолоор аймгийн Бага хурлын тэргүүлэгчдийн газарт хариуцлагатай нарийн бичгийн даргын орон тоог шинээр нэмж,С.Магсаржавыг томилон, Зохион зааварлах хэлтсийн даргын үүргийг хавсарган, ажил төрөл эрхэлсэн орон нутгийн зааварлагч 2 хүний хамт ажилладаг болжээ. Мөн шинэ хүчний зааварлагч, өргөдөл гомдлын байцаагчийн орон тоо нэмэгджээ. Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 31-р тогтоолоор аймгийн АДХГЗ-ны Зохион зааварлах хэлтэст орлогч даргын орон тоо шинээр бий болж, С.Буурыг томилжээ. Энэ оны байдлаар Зохион зааварлах хэлтэс нь орлогч дарга, орон нутгийн зааварлагч 3, боловсон хүчний зааварлагч, өргөдөл гомдол хариуцсан зааварлагч, техникийн нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгч бүгд 9 орон тоотой байв. Тус хэлтэс 1968 оны 4-р сараас эхлэн тусгай даргатай биеэ даасан хэлтэс болж, 12 орон тоотой болж өргөжив. Хэлтсийн дарга С.Буур, өргөдөл гомдол эрхэлсэн байцаагч Ж.Хадхүү, сум хариуцсан зааварлагч Л.Цэндгомбо, Д.Жамбалсүрэн, Ж.Шагдар, Г.Мөнхөө, иргэний үнэмлэхний ажил хариуцсан зааварлагч С.Дашзэвэг, даргын нарийн бичгийн дарга Б.Юмчигсүрэн, улсын архивын эрхлэгч Б.Пүрэвжав, бичиг хэргийн эрхлэгч Д.Должинсүрэн, бичээч Д.Цэрэнлхам, Ч.Нямсүрэн, Ж.Цанлигжав нар ажиллаж байжээ.
1970 онд Хэнтий аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа гэж шинэчлэн зохион байгуулахад Зохион зааварлах хэлтэс нэртэй болжээ. Засгийн газрын 1993 оны 64-р тогтоолоор Засаг захиргааны хэлтэс дотор санхүү, аж ахуйн тасгийг байгуулсан байна. Тус тасгийн даргаар Р.Ганхүү, нягтлан бодогчоор Д.Баярмаа нар ажиллаж байв.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 162-р тогтоолоор аймгийн АДХГЗ-ны бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан зохион зааварлах хэлтсийг Хэрэг эрхлэх хэлтэс болгож хэлтсийн даргаар Я.Нарангэрэлийг томилсон байна.
Засгийн газрын 1993 оны 64-р тогтоолоор Хэрэг эрхлэх хэлтсийг Засаг захиргааны хэлтэс болгон хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргаар Р.Түмэндэмбэрэл, тамгын газрын боловсон хүчин, гадаад харилцаа хариуцсан зохион байгуулагч, хуулийн зөвлөх, дотоод ажил, иргэдийн санал өргөдөл гомдол, сум хариуцсан зохион байгуулагч, цэрэг иргэний хамгаалалтын штабын дарга бөгөөд дайчилгаа тоо бүртгэл хариуцсан офицер, иргэний хамгаалалтын офицер бөгөөд байнгын онцгой комиссын нарийн бичгийн дарга, архивын эрхлэгч, Засаг даргын туслах, бичиг хэргийн эрхлэгч, бичээч, аж ахуйн тасгийн дарга бөгөөд гражийн механик, ня-бо, нярав, харуул, үйлчлэгч, сахиул, жолоочийн орон тоотой, дотроо Цэрэг-иргэний хамгаалалтын штаб, Санхүү аж ахуйн тасагтай ажиллаж байв.
Засгийн газрын 1996 оны 10 сарын 24-ний өдрийн 264-р тогтоолоор Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болж дарга нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга байхаар тогтоосон байна. 2003 оны 1 сарын 15-наас Төрийн захиргаа, хууль зүйн хэлтэс нэртэй болж, архивын тасаг, иргэний бүртгэл мэдээллийн албыг харьяалж байв.
Засгийн газрын 2005 оны 1 сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор аймгийн ЗДТГ-ын бүтэц шинэчлэгдэхэд Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болж, хариуцсан хэлтсийн даргатай болсон. Энэ үед хэлтсийн даргаар Н.Алтансүх ажиллаж байсан бөгөөд 2006-2009 онд Д.Ганболд хэлтсийн даргаар ажилласан байна. 2009 оны 67 дугаар тогтоолоор бүтэц өөрчлөгдөхөд хэлтсийн нэр хэвээр хадгалагдан үлдэж, хэлтсийн даргаар Г.Батзориг томилогдон ажилласан. 2013 оны 2 сараас Д.Ганболд хэлтсийн даргаар дахин томилогдож, одоог хүртэл Төрийн захиргааны удирдлагын хэлтэс гэсэн нэртэй 8 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.