Архивын тасаг
Архивын тасаг
- Эрхэм зорилго:
Бичиг соёл, түүхийн дахин давтагдашгүй эрдэнэсийн сан болсон архивын өв санг бүрэн бүтэн хамгаалах, судалж, сурталчлах, олон түмний хүртээл болгох, хойч үедээ өвлүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад оршино.
- Алсын хараа:
Төрийн архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт, амжилтанд тулгуурлан мэдээллийн технологи нэвтрүүлсэн жишиг архив болно.
- Зорилт:
Архивын үндсэн зорилт нь сан хөмрөгөө хосгүй үнэт, үнэт баримтаар нөхөн бүрдүүлэх, архивын баримтын ангилан цэгцлэлт, тоо бүртгэл, эрэл хайлтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах, архивын өв санг судалгаа, сурталчилгаа, лавлагааны зорилгод өргөн ашиглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахад оршино.
Архивын тасгийн товч түүх
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1957 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 92/66 тоот тогтоол, Аймгийн гүйцэтгэх захиргааны 1957 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 205 тоот захирамжаар Хэнтий аймгийн Архивын тасаг нь 1957 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр н.Доржпалам эрхлэгчтэйгээр аймгийн гүйцэтгэх захиргааны конторын нэг өрөөнд нэг орон тоотойгоор анх үүсэн байгуулагдсан.
1957 онд анх н.Доржпалам эрхлэгчтэй үүсгэн байгуулагдснаас хойш өнөөг хүртэл 55 жилийн хугацаанд архивын байгууллагыг хөгжүүлж бэхжүүлэхийн тулд 10 эрхлэгч, дарга удирдан ажиллаж байжээ. Эдгээрээс архивын байгууллагад хамгийн удаан хугацаанд ажиллаж байсан Б.Пүрэвжав, Д.Жамц, Я.Алтанцаг нар юм.
1957-1960 онд Архивын эрхлэгч
1960-1992 онд Архивын эрхлэгч, сахиул
1992-1993 онд Архивын эрхлэгч, фондчин, сахиул
1993-1995 онд Архивын эрхлэгч, сахиул
1995-1999 онд Архивын эрхлэгч, фондчин, сахиул
1999-2007 онд Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, сахиул
2007-2009 онд Архивын албаны дарга, сан хөмрөгийн эрхлэгч, сахиул
2009-2011 онд Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч, сахиул-үйлчлэгч
2011 оны 11 сарын 16-ний өдрөөс эхлэн Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч, архивч-операторч 3, цахим сангийн операторч 2, сахиул-үйлчлэгч
2015-2017 онд Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч, архивч-операторч 2, архивч, сахиул-үйлчлэгч
2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч-2, архивч операторч 2, сахиул-үйлчлэгч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
- Байгууллагын байршил, харилцах утас, харьяалал
Хэнтий аймаг, Чингис хот, Тэмүүжингийн гудамж, Зип код: 23123,
Тасгийн дарга 99145081, сан хөмрөгийн эрхлэгч 91626776, архивч-операторч 99155723, 98155723, 97134777, лавлагааны архивч 98171079, сахиул-үйлчлэгч 98336065, 89712342
Харъяалал:
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасаг