АЗДТГ-ын зорилго, зорилт
АЗДТГ-ын зорилго, зорилт
АЛСЫН ХАРАА
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар нь: Төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэгч нутгийн захиргааны төлөвшсөн байгууллага болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО, ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго: Иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн, өөрчлөгдөн буй орчинд уян хатан зохицож чаддаг бөгөөд идэвхтэй, санаачилгатай, манлайлагч менежер бүхий цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршино. Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчим /эрхэмлэн дээдлэх зүйлс/ -ыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ.