36

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
36
Нэгэн байгууллагын ёс зүйн дэд хороонд тус байгууллагын албан хаагч Золбоотой холбоотой гомдол гарч гэм буруу нь тогтоогдон хариуцлага хүлээлгэсэн шийдвэр гарсан. Тус шийдвэрийн талаарх мэдээлэл орсон тайланг тухайн байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулсанд Золбоо дээд шатны байгууллагад хувь хүний нууцад халдсан гэж гомдол гаргажээ. Золбоогийн гомдол үндэслэлтэй юу.

Асуулт: Нэгэн байгууллагын ёс зүйн дэд хороонд тус байгууллагын албан хаагч Золбоотой холбоотой гомдол гарч гэм буруу нь тогтоогдон хариуцлага хүлээлгэсэн шийдвэр гарсан. Тус шийдвэрийн талаарх мэдээлэл орсон тайланг тухайн байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулсанд Золбоо дээд шатны байгууллагад хувь хүний нууцад халдсан гэж гомдол гаргажээ. Золбоогийн гомдол үндэслэлтэй юу.

Хариулт: Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг холбогдох мэдээллийн хамт улирал бүр, үйл ажиллагааны тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан Ёс зүйн хороонд хүргүүлэх бөгөөд тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулна. Золбоогийн гомдол үндэслэлгүй.

Хуулийн заалт: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 19.1.Хуульд өөрөөр заагаагүй бол томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг холбогдох мэдээллийн хамт улирал бүр, үйл ажиллагааны тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан Ёс зүйн хороонд хүргүүлэх бөгөөд тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулна.