21
Асуулт: Ажилтан Баяр тухайн албан тушаалд олон жил ажилласан тул зүй бус гадны нөлөө ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж байгууллага дотороо 2 жил сэлгэн ажиллуулах тушаал гаргаж болох уу Та.
Хариулт: Нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын дарга сэлгэн ажиллуулж болно.
Хуулийн заалт: Хөдөлмөрийн тухай хууль 59.1.Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно: 59.1.1.ажлын ачааллыг тэнцүүлэх; 59.1.2.тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх; 59.1.3.хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх; 59.1.4.нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх.