19

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
19
Нэгэн байгууллагын дарга иргэн Алдарыг хуульд заасан болзол шаардлага хангаагүй байхад төрийн жинхэнэ албанд томилсон. Тухайн байгууллагад хохирол учирсан уу хохирол учирсан бол хэн нөхөн төлөх вэ?

Асуулт: Нэгэн байгууллагын дарга иргэн Алдарыг хуульд заасан болзол шаардлага хангаагүй байхад төрийн жинхэнэ албанд томилсон. Тухайн байгууллагад хохирол учирсан уу хохирол учирсан бол хэн нөхөн төлөх вэ?

Хариулт: Төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсонг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

Хуулийн заалт: Төрийн албаны тухай хууль 50.1.Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.