18

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
18
Танай байгууллагын ахлах мэргэжилтэн Баяр шинэ санаачилга гаргаж байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн байна. Та Баярын энэхүү үйлдэлд сэтгэл хангалуун байсан тул шагнахаар шийдсэн. Хуульд заасан шагналын ямар хэлбэрүүд байдаг вэ? Та Баярыг ямар хэлбэрээр шагнах вэ?

Асуулт: Танай байгууллагын ахлах мэргэжилтэн Баяр шинэ санаачилга гаргаж байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн байна.Та Баярын энэхүү үйлдэлд сэтгэл хангалуун байсан тул шагнахаар шийдсэн. Хуульд заасан шагналын ямар хэлбэрүүд байдаг вэ? Та Баярыг ямар хэлбэрээр шагнах вэ?

Хариулт: -үнэ бүхий зүйл дурсгах; -Монгол Улсын цол хүртээх, төрийн дээд одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх; -Засгийн газар болон бусад төрийн байгууллагын шагналд тодорхойлох; -улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох.

Хуулийн заалт: Төрийн албаны тухай хууль 51.1.Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна: 51.1.1.үнэ бүхий зүйл дурсгах; 51.1.2.Монгол Улсын цол хүртээх, төрийн дээд одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх; 51.1.3.Засгийн газар болон бусад төрийн байгууллагын шагналд тодорхойлох; 51.1.4.улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох.