14

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
14
Танай байгууллагын мэргэжилтэн Хулан жирэмсний болон амаржсаны амралт авсан тул та тухайн сул орон тоог яаж нөхөх вэ?

Асуулт: Танай байгууллагын мэргэжилтэн Хулан жирэмсний болон амаржсаны амралт авсан тул та тухайн сул орон тоог яаж нөхөх вэ?

Хариулт: Албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлнэ.

Хуулийн заалт: Төрийн албаны тухай хууль 43.3.4.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх.