11

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
11
Танай байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хуульд заасан эрхийн хүрээнд Та тушаал гаргаж танай байгууллагаас үйлчилгээ авсан иргэдээс төлбөр авахаар шийдвэрлэж мөрдөж эхлэхэд иргэд дургуйцсан. Та ямар захиргааны акт гаргасан бэ? Таны үйлдэл хуульд нийцэхүү?

Асуулт: Танай байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хуульд заасан эрхийн хүрээнд Та тушаал гаргаж танай байгууллагаас үйлчилгээ авсан иргэдээс төлбөр авахаар шийдвэрлэж мөрдөж эхлэхэд иргэд дургуйцсан. Та ямар захиргааны акт гаргасан бэ? Таны үйлдэл хуульд нийцэхүү?

Хариулт: Хуулиар тусгайлан олгосон эрхийн хүрээнд гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан гадагш чигэлсэн Захиргааны хэм хэмжээий акт гаргасан байна. Энэхүү актыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэдээс санал авах болон бусад ажиллагааг хийж Хууль зүйн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэний дараа дагаж мөрдөнө.

Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 59.1.Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Тайлбар: “Гадагш чиглэсэн” гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно.