10
Асуулт: Танай байгууллага албан ажилаар хөдөө явахаар болсон. Гэвч автомашин хүний нөөцийн хувьд дутагдалтай байсан тул Байгаль орчин аялал жуулчлалын газраас автомашин болон улсын байцаагчийн эрхтэй албан хаагчийн туслалцаа хүсэхэд газрын дарга танд татгалзсан хариу өгсөн. Байгаль орчны газрын дарга хууль зөрчсөн үү энэ тохиолдолд та яах вэ?
Хариулт: Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны байгууллага бусад байгууллагаас туслалцаа хүсэх эрхтэй бусад байгууллага туслах үүрэгтэй. Энэ тохиолдолд БОАЖГ-ын даргыг томилох эрх бүхий этгээд аймгийн Засаг даргад хандах эрх нь нээлттэй.
Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 10.1.1.эрх зүйн хувьд өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй бол; 10.1.2.үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол; 10.1.3.чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, олж авах боломжгүйгээс холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа шаардлагатай бол.