8
Асуулт: Танай байгууллагын ажилтан Болд ажилаа удаа дараа тасалсантай холбогдуулан та холбогдох журмын дагуу урьдчилсан нөхцлийг хангуулж 1 сарын үндсэн цалинг 20 бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар болж Болдод танилцуулахад зөвшөөрсөн. Гэвч бичиг хэрэг тушаалыг албажуулахдаа алдаа гаргаж 1 сарыг 2 сар болгож гаргасан тушаал дээр та хайхрамжгүй хандаж гарын үсэг зурж Болдод өгсөн. Энэ тохиолдолд Та ямар яах вэ?
Хариулт: Болдын санаачилгаар эсхүл байгууллагын даргын санаачилгаар бичилт болон тооцооны энэхүү алдааг захиргааны актын үндсэн зохицуулалтыг алдагдуулахгүйгээр засварлаж болно.
Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 45.1.Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй. 45.2.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй.