7

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
7
Их хэмжээний аадар бороо орсоны дараа танай байгууллагын зоорийн давхар буюу гражид их хэмжээний ус орсон. Гражид байгууллагын автомашин болон бусад төрлийн хөрөнгө байсан. Энэ тохиолдолд та усыг соруулах хэрэгцээ шаардлага үүссэн бөгөөд хөрөнгө зарцуулах тушаал гаргах болсон боловч үерийн улмаас байгууллагын тог салгасантай холбоотой тушаал гаргах боломжгүй болсон. Энэ тохиолдолд та ямар арга хэ

Асуулт: Их хэмжээний аадар бороо орсоны дараа танай байгууллагын зоорийн давхар буюу гражид их хэмжээний ус орсон. Гражид байгууллагын автомашин болон бусад төрлийн хөрөнгө байсан. Энэ тохиолдолд та усыг соруулах хэрэгцээ шаардлага үүссэн бөгөөд хөрөнгө зарцуулах тушаал гаргах болсон боловч үерийн улмаас байгууллагын тог салгасантай холбоотой тушаал гаргах боломжгүй болсон. Энэ тохиолдолд та  ямар арга хэмжээ авах вэ?

Хариулт: Хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн, захиргааны акт бичгээр гаргах боломжгүй болсон тул амаар захиргааны акт гаргаж асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна.

Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 41.1.Дараах тохиолдолд захиргааны актыг амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргаж болно: 41.1.1.захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол; 41.1.2.хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол; 41.1.3.эрх зүйн ялимгүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх бол; 41.1.4.захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол.