6
Асуулт: Таны удирдаж байгаа байгууллага нийт 20 албан хаагчтай 2 орон тоо дутуу бөгөөд хүйсийн харьцаа эрэгтэй 13 эмэгтэй 5 албан хаагчтай. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан хүйсийн харьцааг дээрх тохиолдол хангаж байна уу. Хэрвээ 2 сул орон тоог нөхөхдөө Та ямар арга хэмжээ авах вэ?
Хариулт: Байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Хуулийн заалт: Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 10.3.Төрийн ба төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд хүйсийн 40:60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх бодлого, арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх бөгөөд энэ хуулийн 6.5.6-д заасан тохиолдолд энэ заалт үл хамаарна