4

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
4
Танай байгууллагад АЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс улирлын хяналт шалгалт хийгдэж удирдамжинд заагдсан зарим ажлыг Та байгууллагын нууцын журамд хамааруулсан тул үзүүлэх боломжгүй гэжээ. Ийнхүү нилээн маргаан үүссэний эцэст холбогдох материалыг үзэж хяналт шалгалт хийсэн бөгөөд дүнгийн хурал дээр байгууллагын нууцад авсан дээрх материалтай холбоотой зөрчлийн мэдээллийг агуулгаар нь

Асуулт: Танай байгууллагад АЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс улирлын хяналт шалгалт хийгдэж удирдамжинд заагдсан зарим ажлыг Та байгууллагын нууцын журамд хамааруулсан тул үзүүлэх боломжгүй гэжээ. Ийнхүү нилээн маргаан үүссэний эцэст холбогдох материалыг үзэж хяналт шалгалт хийсэн бөгөөд дүнгийн хурал дээр байгууллагын нууцад авсан дээрх материалтай холбоотой зөрчлийн мэдээллийг агуулгаар нь товч байдлаар хийсэн байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс хийсэн хяналт шалгалт хуульд нийцсэн үү.

Хариулт: Байгууллагын нууцын тухай хуульд заасан материалыг бүрэн эрхийн хүрээнд үзэх эрхтэй бөгөөд нууцад хамаарах мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй агуулгаар нь эзэн биегүй ерөнхий байдлаар нийтэд мэдээлж болно.

Хуулийн заалт: Байгууллагын нууцын тухай хууль 3.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй тохиолдолд нийтэд мэдээлж болно.