3

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
3
Та өөрийн горилж байгаа төрийн байгууллагын удирдах албан тушаалд томилогдсон бөгөөд хэсэг хугацааны дараа таны гаргасан хүний нөөцийн шагнал, урамшуулалтай холбоотой тушаалыг ажилтан А санаандгүй байдлаар олж харан зургыг нь дарж байгууллагын цахим групп чатад тавьж дарга тэгш хандахгүй байна гэх мэтээр бусдыгаа турхирсан үйлдлийг гаргажээ. Та байгууллагын нууцын журам гаргах эрхтэй юу? Тушаалыг

Асуулт: Та өөрийн горилж байгаа төрийн байгууллагын удирдах албан тушаалд томилогдсон бөгөөд хэсэг хугацааны дараа таны гаргасан хүний нөөцийн шагнал, урамшуулалтай холбоотой тушаалыг ажилтан А санаандгүй байдлаар олж харан зургыг нь дарж байгууллагын цахим групп чатад тавьж дарга тэгш хандахгүй байна гэх мэтээр бусдыгаа турхирсан үйлдлийг гаргажээ. Та байгууллагын нууцын журам гаргах эрхтэй юу? Тушаалыг нууцад авч болох уу.

Хариулт: Төсвийн шууд захирагч Байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргаж Байгууллагын нууц хамгаалах журам гаргах бүрэн эрхтэй. Нийтийн мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль Хувь хүний нууцын тухай хуулийн дагуу яг ямар тушаалыг нууцад авах уу гэдгээ хамт олноороо хэлэлцүүлсэний дагуу зарим төрлийн тушаалыг байгууллагын нууцад авах бүрэн боломжтой.

Хуулийн заалт: Байгууллагын нууцын тухай хууль 1.Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө. 2.Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй.