1

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
1
Иргэн Б нэгэн сумын Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагч А-ын талаарх мэдээллийг авахыг хүсчээ. Байгууллагын дарга та энэ хүсэлтийг яаж шийдвэрлэх вэ?

Асуулт: Иргэн Б нэгэн сумын Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагч А-ын талаарх мэдээллийг авахыг хүсчээ. Байгууллагын дарга та энэ хүсэлтийг яаж шийдвэрлэх вэ?

Хариулт: Иргэн Б-ын гаргасан хүсэлт нь хязгаарлагдмал мэдээлэл тул хүсэлтийг бичгээр авч агуулгын хүрээнд шийдвэрлэнэ.

Хуулийн заалт: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 13.1.Хүн, хуулийн этгээд мэдээллийг хүсэлт гаргаж, эсхүл цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байршуулсан мэдээллийг хүсэлт гаргалгүйгээр тухайн цахим хуудсанд хандаж авч болно. 13.2.Нээлттэй мэдээлэл авах бол хүсэлтийг амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр, хязгаарлалттай мэдээлэл авах бол хүсэлтийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.