31
Асуулт: Таны хэрэгжүүлж байгаа албан тушаалтай холбогдуулан иргэн Зундуй хэсэг иргэдтэй хамтран мэдээлэл авахыг хүссэн. Зундуйн хэсэг иргэдтэй хамтран мэдээлэл авахыг хүссэн хүсэлтэнд Зундуйгаас өөр иргэн гарын үсэг зураагүй байсан. Та ямар арга хэмжээ авах вэ?
Хариулт: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 15.1.Мэдээлэл хариуцагч мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хөтөлж, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж. 13.8.Хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах, эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхийг нотлох баримт бичгийг хавсаргана.
Хуулийн заалт: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, 13.4.1.хүсэлт гаргагч нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр; 13.5.Цаасан хэлбэрээр гаргах хүсэлтийг хүн гарын үсэг зурж, хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулна. 13.7.Хүсэлт гаргагч хүн хүсэлтдээ хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол түүнийг төлөөлөн хууль ёсны төлөөлөгч нь гарын үсэг зурна. 13.8.Хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах, эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхийг нотлох баримт бичгийг хавсаргана. 13.9.Хүсэлтэд хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.