28
Асуулт: Ажилтан Хулан ажил олгогчтойгоо харилцан тохиролцон гэрээсээ ажилладаг бөгөөд 2 өдөр илүү цагаар ажиллажээ. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хулан илүү цагийн цалин хөлс авах хүсэлтээ байгууллагын даргадаа гаргажээ. Хулан илүү цагийн мөнгө авах уу.
Хариулт: Хөдөлмөрийн тухай хуулийн 67.5.Гэрээсээ ажиллах ажилтанд энэ хуулийн Зургадугаар бүлэг үйлчлэхгүй./Ажил амралтын цагтай холбоотой бүлэг/ гэж заасан тул Хулан илүү цагийн мөнгө авахгүй.
Хуулийн заалт: Хөдөлмөрийн тухай хууль 67.4.Гэрээсээ ажиллах ажилтан энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн ажлын байран дээр ажиллаж байгаа үндсэн ажилтантай адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ түүнд нэгэн адил үйлчилнэ.
67.5.Гэрээсээ ажиллах ажилтанд энэ хуулийн Зургадугаар бүлэг үйлчлэхгүй./Ажил амралтын цагтай холбоотой бүлэг/