22
Гүйцэтгэх албан тушаалын асуулт /хууль/
22
2 ой 8 сартай хүүхэдээ харах шаардлага грасан тул төрийн үйлчилгээний албан хаагч Дулмаа цахим сүлжээгээр зайнаас 2 сар ажиллах хүсэлтээ байгууллагын даргадаа гаргажээ. Дарга түүний хүсэлтийг Дулмаагийн ажил зайнаас ажиллах боломжгүй гэж үзэн шийдвэрлээгүй. Даргын шийдвэр үндэслэлтэй юу.
Асуулт: 2 ой 8 сартай хүүхэдээ харах шаардлага грасан тул төрийн үйлчилгээний албан хаагч Дулмаа цахим сүлжээгээр зайнаас 2 сар ажиллах хүсэлтээ байгууллагын даргадаа гаргажээ. Дарга түүний хүсэлтийг Дулмаагийн ажил зайнаас ажиллах боломжгүй гэж үзэн шийдвэрлээгүй. Даргын шийдвэр үндэслэлтэй юу.
Хариулт: Хөдөлмөрийн тухай хуулийн 68.1 дэх хэсэгт зайнаас ажиллуулж болно гэж заасан нь даргын эрх хэмжээний асуудал юм. Иймд даргын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй.
Хуулийн заалт: Хөдөлмөрийн тухай хууль 68.1.Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.