18
Асуулт: Төрийн 2 байгууллага харилцан тохиролцож Батын зөвшөөрлийг авч 2 жил сэлгэн ажиллуулсан байна. Дээрх хугацаа дуусмагц Бат дахин хугацаагаа сунгах хүсэл зоригоо илэрхийлжээ. Батын хүсэл зориг үндэслэлтэй юу?
Хариулт: Үндэслэлтэй. Хэрэв төрийн албан хаагч өөрөө хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
Хуулийн заалт: Төрийн албаны тухай хууль 44.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.