16
Асуулт: Сумын Засаг даргын захирамжаар мал бүхий иргэдийг сумын төвөөс гаргахаар шийдвэрлэж цахим сүлжээнд мэдээлэл оруулсан байна. Гэтэл сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Болороо уг шийдвэрийг эсэргүүцсэн сэтгэгдэл бичсэн байна. Болороогийн үйлдэл зөв үү.
Хариулт: Болороо төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хуулиар зарим эрх нь / цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх,/хязгаарлагдсан байдаг тул төрийн албан хаагч Болороогийн үйлдэл буруу.
Хуулийн заалт: Төрийн албаны тухай хууль 39.1.13.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх;