10
Асуулт: Байгууллагын дарга нягтлан хоёрын буруутай шийдвэрээс болж танд 1.5 сая төгрөгийн хохирол учирсаныг төсвийн жил дууссаны дараа та мэдсэн. Та хохиролоо барагдуулах боломжтой юу хаана хандах вэ?
Хариулт: Тухайн байгууллагаас иргэн хохиролоо барагдуулах бөгөөд тухайн байгууллагын дээд шатны байгууллага дараа нь шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнуудаас нэхэмжилж байгууллагыг хохиролгүй болгоно.
Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 103.1.Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.
103.2.Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.