9
Асуулт: Сумын Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ийг нүүлгэх үүргийг сумын ЗДТГ-ын ажилтан болох танд өгсөн. Та энэ үүргийг биелүүлэх үүрэгтэй юу. Өөр байгууллагтай хамтарч болох уу.
Хариулт: Сумын Засаг даргын захирамжаар Тамгын газрын ажилтанд үүрэг өгсөн нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт батлан гаргасан байгууллага шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах ёстой. Гэхдээ өөр бусад байгууллагаас туслалцаа авах эрх нь нээлттэй.
Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 84.1.Захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ:
84.1.1.захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага;
84.1.2.дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага;
84.1.3.хуулиар тусгайлан эрх олгосон цагдаагийн болон мэргэжлийн байгууллага.
84.2.Захиргааны байгууллага шийдвэр гүйцэтгэлийн талаар өөр захиргааны байгууллагаас тусламж авч болно.