8

Гүйцэтгэх албан тушаалын асуулт /хууль/
8
Танай байгууллагын дарга иргэн Батаас ирсэн хүсэлтийн дагуу тушаал гаргаж хүсэлтийг шийдвэрлэсэн. Энэхүү тушаалыг та батад гардуулах үүрэг хүлээсэн. Та яаж гардуулах вэ?

Асуулт: Танай байгууллагын дарга иргэн Батаас ирсэн хүсэлтийн дагуу тушаал гаргаж хүсэлтийг шийдвэрлэсэн. Энэхүү тушаалыг та батад гардуулах үүрэг хүлээсэн. Та яаж гардуулах вэ?

Хариулт: Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. Үүнд: утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.

Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.

43.2.Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.

43.3.Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.