7
Асуулт: Танай байгууллагад нэгэн иргэнээс өргөдөл ирсэн бөгөөд 29 дэх өдөр дээр нь өргөдлийн хариуг шийдвэрлэсэн захиргааны акт гарч 30 дахь хоног дээр та өргөдлийг Монгол шууданд хүргэж өгсөн. Гэвч 7 хоногийн дараа өргөдөл гаргасан иргэнд хариу очсон бөгөөд өргөдөл гаргагч хугацаа хоцроож өргөдөл шийдвэрлэсэн миний эрх ашигт ноцтой хохирол учруулсан гэж гомдол гаргасан. Өргөдлийг хугацаа хоцроож шийдвэрлэсэн үү.
Хариулт: Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзэх тул өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэсэн гэж үзнэ.
Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 33.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно.
33.6.Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.