6
Асуулт: Таныг байгууллагын дарга зөрчил гаргасан гэж үзэж сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд шийдвэр гаргах хууль зүйн үндэсэл ямар хууль зөрчсөн талаарх мэдээлэл байгаагүй. Та уг мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээж авах уу.
Хариулт: Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт байх ёстой тул та гарын үсэг зурахгүй буцааж болно. Харин бүрдлийн шаардлага хангаж дахин мэдэгдэл өгөхөд та заавал гарын үсэг зурж 2 хувийг өөртөө авч үлдэх үүрэгтэй.
Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 27.3.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:
27.3.1.сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;
27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;
27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл