ЭЕРЭГ МЭДЭЭ: БЭРХ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ХАЯГДАЛ ЦААСЫГ ДАХИН БОЛОВСРУУЛЖ, ШИНЭ ЦААС ГАРГАН АВЧ БАЙНА

2023.04.18
Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын Бэрх сургуулийн сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж шинэ цаас болон эко шахмал түлш гарган авч байна.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын Бэрх сургуулийн сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж шинэ цаас болон эко шахмал түлш гарган авч байна.
Бэрх сургууль нь “Тогтвортой хөгжлийг дэмжигч олон улсын Эко сургууль” хөтөлбөрт 2023 оны аравдугаар сараас хамрагдаж сургуульдаа “Эко клуб” байгуулсан байна. Тус клубд 8-9 дүгээр ангийн 12 хүүхэд хамрагддаг аж. Эдгээр сурагчид өөрт тулгамдаж буй асуудлын шийдлийг олох замаар байгаль орчинд ээлтэй технологи бий болгох судалгаа хийж, улмаар хаягдал цаасыг дахин боловсруулахаар судалгаа хийж эхэлсэн нь дээрх үр дүнд хүргэсэн байна.
Тэд арваннэгдүгээр сараас судалгааны ажлаа эхлүүлж 100 гаруй кг цаасыг гар доорх материалаар дахин боловсруулаад байгаа юм. Хаягдал цаасыг хүнсний дэлгүүр болон багш, сурагчдаас авдаг бөгөөд цаашид гарган авсан шинэ цаасаараа тэмдэглэлийн дэвтэр хийхээр зорьж байгаа аж.