Нээлттэй Хэнтий аймаг мэдээлэл
Ипотекийн зээлтэй холбоотой түгээмэл асуулт хариултууд: 1. Ипотекийн зээл гэж юу вэ? Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс хүлээж ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ. 2. Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл авах хү
2023.03.22
Ипотекийн зээлтэй холбоотой түгээмэл асуулт хариултууд:
1. Ипотекийн зээл гэж юу вэ?
Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс хүлээж ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ.
2. Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл авах
Ипотекийн зээлтэй холбоотой түгээмэл асуулт хариултууд:
1. Ипотекийн зээл гэж юу вэ?
Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс хүлээж ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ.
2. Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл авах хүсэлтээ аль банканд гаргах вэ?
Хүсэлтийг хөтөлбөр хэрэгжүүлэгч банкууд бүгд хүлээн авч байгаа бөгөөд өөрийн харилцагч банканд хандах нь давуу талтай байна. Учир нь таны харилцагч банканд зээлийн судалгаанд шаардлагатай зарим мэдээлэл нь бэлэн буюу зээлийн материал бүрдүүлэхэд дөхөм болно.
Хаан банк
Худалдаа Хөгжлийн банк
Төрийн банк
Богд банк
Ариг банк
Транс банк
Капитрон банк
3. НДШ тасралтгүй төлдөг бөгөөд цалингаа банкаар биш бэлнээр авдаг. Энэ тохиолдолд ипотекийн зээлд хамрагдаж болох уу?
“Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 13.2-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлж, орлогоо банкинд нотолсоноор ипотекийн зээлд хамрагдах боломжтой.
4. Зээлдэгч эд хөрөнгө болон амь насны даатгалаа жил бүр төлөх шаардлагатай юу?
“Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, Санхүүгийн зохицуулах хорооны “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын дагуу зээлдэгч нь зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн болон зээлийн (амь нас, гэнэтийн ослын) даатгалд хамрагдах шаардлагатай.
5. Орон нутагт ипотекийн зээл олгогдох уу?
Ипотекийн зээлийг Монгол Улсад байрших орон сууц худалдан авахад олгогдох бөгөөд “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг банк болон орон нутагт ажиллаж буй банкны салбар нэгжүүд дагаж мөрдөн ажиллаж байна. Иргэд өөрт ойр банкны салбарт хандан ипотекийн зээл авах хүсэлт өгөх боломжтой.
6. Зээл судлах хугацаа гэж юу вэ?
Харилцагчаас материал хүлээн авсан эдийн засагч зээлийн хорооны хуралд боловсруулсан материалаа танилцуулаад шийдвэр гаргах хугацааг хэлнэ.
7. Өр орлогын харьцаа гэж юу вэ?
Өрхийн сард төлөх нийт төлбөрийг түүний татварын өмнөх орлогод харьцуулсан хувийг хэлнэ. Орон сууцны Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтэд Өр-Орлогын Харьцаа нь өрхийн буюу тухайн үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн татварын өмнөх нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байх гэж заасан байдаг.
9. Ипотекийн зээлтэй иргэн зээлийн илүү төлөлт буюу урьдчилсан төлөлт хийх боломжтой юу? Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хэрхэн нөлөөлдөг вэ?
Зээлийн илүү төлөлт буюу урьдчилсан төлөлтийг зээлдэгч банктай байгуулсан гэрээний хүрээнд хийх боломжтой.