Нээлттэй Хэнтий аймаг мэдээлэл
100 ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШААРДАГДАХ ХУВЦАС, ХЭРЭГСЛИЙГ ОРОН НУТГИЙН ОЁДОЛЧДООР ХИЙЛГЭНЭ
2023.03.17
Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хийгдэх хувцас хэрэгсэл, оёх материалыг орон нутгийнхаа оёдолчдоор хийлгэх чиглэлийн аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав ажлын хэсгийн дарга нарт үүрэг болголоо. Ингэснээр 100 жилийн салбар хороодууд өөрсдийн үйл ажиллагаанд шаардагдах оёмол материалыг жагсаалтыг гаргаж олон нийтэд ил тод тавих бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс үнийн санал, материалын санал авч гэрээ байгуулан гүйцэтгүүлэх юм.