Нээлттэй Хэнтий аймаг мэдээлэл
"Ид шидийн орон" хүүхэд хамгаалал, хөгжлийн төв Хэнтий аймагт сүндэрлэх болсон таатай мэдээг дуулгая
2023.05.01
Энэхүү төвийг байгуулах санаачилгыг "Итгэл төгс нөмөр сан" төрийн бус байгууллагаас гаргажээ. Харин аймаг орон нутгийн зүгээс газрын асуудлыг шийдвэрлэн, үйл ажиллагаа явуулах ашиглалтын зардлыг хариуцаж, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо. Барилга байгууламжийн нийт өртөг 1 тэрбум төгрөг тул дээрх төрийн бус байгууллагаас хөрөнгө босгох, хандив хуримтлуулах ажлыг хариуцах юм байна.