ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023.03.14
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө рүү шилжих хөдөлгөөнийг дэмжих хүрээнд төрийн албан хаагчдын дотоодын шилжилт хөдөлгөөний талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, шилжин ирэх иргэдэд шаардлагатай мэдээлэл олгох, тэдгээрт үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран "Шилжилт хөдөлгөөний асуудлыг ойлгох, орон нутгийн бодлого төлөвлөлтөд тусгаж, хэрэгжүүлэх" сэдэвт чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
Сургалтад 100 гаруй төрийн албан хаагч хамрагдав. Тодруулбал, агентлаг байгууллагууд болон сумдын удирдах албан тушаалтан, АЗДТГ-ын бодлогын мэргэжилтнүүд, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэгч албан хаагчдын төлөөлөл оролцсон.
Мөн сургалтыг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш Т.Оюундарь удирдан явуулсан юм.