Нээлттэй Хэнтий аймаг мэдээлэл
УЛААНБААТАР ХОТООС ХЭНТИЙ АЙМГИЙГ ЗОРИН ИРЭХ ИРГЭДЭД ДАРААХ БОЛОМЖУУДЫГ ОЛГОНО
2023.03.09
Улаанбаатар хотоос шилжин ирсэн иргэд, ААН-ийн бизнесийг өргөжүүлэх дэмжих зорилгоор иргэдэд 50 сая хүртэлх, аж ахуйн нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тус тус олгоно.
- 2023 онд төв суурин газарт 460 айлын газар олгоно.
- Орон сууцанд орох иргэдийг 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулна.
- Орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа 3,4 курсын оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
- Эмч, сувилагч, багш нарын нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 200 хүртлэх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
- Төр, хувийн хэвшлийн 240 сул ажлын байранд зуучилна.
- Улаанбаатар хотоос шилжин ирсэн иргэд, ААН-ийн бизнесийг өргөжүүлэх дэмжих зорилгоор иргэдэд 50 сая хүртэлх, аж ахуйн нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тус тус олгоно.
- Жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, ААН-д 1,5 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ХХҮГ-аар дамжуулан олгоно.
- Хөдөөд шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй өрхийг гэрээт малчнаар цалин хөлстэй ажилд зуучилж, 5 сая хүртлэх төгрөгийн малаар малжуулж, нүүдэл хийх замын зардлыг олгохоос гадна нийгмийн даатгалыг нь бүрэн хариуцна.
- Шилжин ирэгсдийн хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулна.
- Төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 20+20 хувиар олгоно.
- Сонирхогч иргэн, ААН-д аялал жуулчлалын цогцолборуудыг түшиглэн бизнес эрхлэх чиглэлээр газар олгоно.
- Орон нутагт шинээр салбараа нээж ажлын байр нэмэгдүүлж байгаа аж ахуйн нэгжүүд, орон нутагт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ.