Нээлттэй Хэнтий аймаг хөтөлбөр батлагдлаа

2023.03.09
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 17 дугаар хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих "Нээлттэй Хэнтий аймаг" хөтөлбөрийн төслийг танилцуулан батлууллаа.

Монгол улсын Засгийн газраас орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх замаар төвлөрлийг сааруулахаар шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд Хэнтий аймгийн Засаг даргын 2022 оны А/547 захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан “Нээлттэй Хэнтий аймаг” хөтөлбөрийг боловсруулжээ. Тус хөтөлбөрийн гол зорилго нь аймагт шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, аймаг орон нутгийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгож цахимжуулах, төрийн үйлчилгээг ойлгомжтой, шуурхай болгох, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 419 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэх замаар аймаг, сум орон нутгаа хөгжүүлж, Хэнтий аймгийнхаа иргэдийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.