БНМАУ-ЫН БААТАР, ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСЫН МАРШАЛ Г.К. ЖУКОВЫН ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ХУУЛБАРЫГ АЙМГИЙН МУЗЕЙД ХАДГАЛУУЛЛАА

2026.11.05
Үйл явдлын мэдээ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 105 жилийн ойн хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков Хэнтий аймагт айлчиллаа.

865774940_1531843215714020_6572291899930849207_n

Энэ үеэр Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар, Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын цэргийн дүрэмт хувцасны хуулбарыг Хэнтий аймгийн музейд хүлээлгэн өгч байна.

Энэхүү үйл явдал нь Монгол, Оросын ард түмний хамтын түүх, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны үнэ цэнийг олон нийтэд таниулахын зэрэгцээ түүхэн өвийг хадгалан хамгаалж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой юм.