Мэдээ мэдээлэл
"ЭХ ОРОНЧ МОНГОЛ" СУРГАЛТ-ӨДӨРЛӨГ
2026.11.05
Үйл явдлын мэдээ
Монгол Улсын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах "ЭХ ОРОНЧ МОНГОЛ" сургалт, өдөрлөг Хэнтий аймагт зохион байгуулагдлаа
Өдөрлөгийн хүрээнд Батлан хамгаалах яамны дэд сайд, хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамба Хэнтий аймагт ажиллаж байна.

Тус өдөрлөгөөр батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилахаас гадна Цэргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Батлан хамгаалах төв архив, зэрэг байгууллагууд иргэдэд үйлчилгээ үзүүллээ.

