ХЭНТИЙ АЙМАГТ НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026.11.05
Үйл явдлын мэдээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймагт ажиллаж, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

856200948_1524842666414075_5042967004371807042_n

Уулзалт нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улстай 2028–2032 онд хамтран ажиллах дунд хугацааны баримт бичгийг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд аймгийн төрийн захиргааны байгууллагууд, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төлөөлөл, боловсролын байгууллагын удирдлага, багш нарын холбоодын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбаруудад тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлага, боломжит түншлэл болон хамтран хэрэгжүүлэх ажил, санаачилгын талаар санал солилцлоо.

855759378_1524842346414107_8180602800827961085_n

857021185_1524842619747413_6118213870236311903_n

858323121_1524842446414097_3609049322484988073_n

Энэхүү уулзалт нь Хэнтий аймгийн хөгжлийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн санал, санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улстай хамтран ажиллах 2028–2032 оны дунд хугацааны баримт бичиг боловсруулах үйл явцад тусгуулах, орон нутгийн түвшинд хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.