Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМАГТ НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Уулзалт нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улстай 2028–2032 онд хамтран ажиллах дунд хугацааны баримт бичгийг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд аймгийн төрийн захиргааны байгууллагууд, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төлөөлөл, боловсролын байгууллагын удирдлага, багш нарын холбоодын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбаруудад тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлага, боломжит түншлэл болон хамтран хэрэгжүүлэх ажил, санаачилгын талаар санал солилцлоо.



Энэхүү уулзалт нь Хэнтий аймгийн хөгжлийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн санал, санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улстай хамтран ажиллах 2028–2032 оны дунд хугацааны баримт бичиг боловсруулах үйл явцад тусгуулах, орон нутгийн түвшинд хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.