Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2026” ТЭМЦЭЭНД БАТНОРОВ СУМЫН “АНДГАЙ” БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Тэмцээнийг аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ нээж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүлж, ур чадвараа сорин өрсөлдөж буй нийт оролцогчдод баяр хүргэн, амжилт хүслээ.

Энэ удаагийн уралдаанд 7 сумын нийт арван хоёр багийн 100 гаруй тамирчид оролцож, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж самбаа сорих, химийн хордолтын үеийн ажиллагаа болон гал унтраах зэрэг даалгаврыг гүйцэтгэн, мэдлэг, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.


“Өсвөрийн аврагч” уралдаан нь хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, ур чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд сургах, болзошгүй аюул, ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг, энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тэмцээнд идэвхи чармайлттай оролцсон нийт багш дасгалжуулагч, сурагчиддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье

