Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД 609.7 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭД ХОГШИЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
2026.09.09
Үйл явдлын мэдээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн 28 ерөнхий боловсролын сургуулийн Багшийн хөгжлийн төвд 12 нэр төрлийн 834 ширхэг 609,774,000.00 төгрөгийн тоног төхөөрөмж, эд хогшил хүлээлгэн өгч байна.
Энэхүү хөрөнгө оруулалтаар багшийн хөгжлийн төвүүдийн орчин, материаллаг баазыг сайжруулж, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалт, арга зүйн үйл ажиллагааг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэхүү хөрөнгө оруулалт нь 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургалтын орчин, багшийн хөгжлийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодит дэмжлэг болж байна.