“ХҮДЭР УС” КОМПАНИ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭМНЭЛГИЙН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА

2026.09.08
Үйл явдлын мэдээ

2025 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн тасгийн тоног төхөөрөмжийн хангамжийг бүрдүүлсэн бол 2026 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар "Хүдэр Ус" ХХК-тай хамтран Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.

778296784_1547906806271657_3123059115934452277_n

Мөн "Дацан Трейд" ХХК-с 125 сая 750 мянган төгрөгийн үнэ бүхий суурин компьютерийн батламжийг гардуулж өглөө.

Нийт 82 сая 260 мянган төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлснээр эмнэлгийн тасаг, нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах ач холбогдолтой юм.

Тухайлбал, амин үзүүлэлтийг хэмжих монитор, эмийн хадгалалтыг стандартын дагуу хадгалах хөргөгч, ор, хүүхдийн өндөр жин хэмжигч зэрэг судалгаагаар гаргасан хамгийн эрэлттэй, шаардлагатай төхөөрөмжүүдийг гардууллаа.