ЗҮҮН БҮСЭЭС 31 ХҮҮХЭД “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ–2100” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРЛАА

2026.09.08
Үйл явдлын мэдээ

Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” хөтөлбөрийн энэ жилийн эхний шатанд Монгол Улсын өнцөг булан бүрээс 420 хүүхэд шалгарчээ. 

Үүнээс манай зүүн бүсийн 3 аймгаас 30 хүүхэд шалгарсан байна.

ХЭНТИЙ АЙМАГ:

1. Болдбаатар Цолмонтуяа - Батноров сум
2. Батхуяг Мишээл - Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургууль
3. Энхжаргал Уранцацар - Биндэр сум
4. Мөнхбат Өсөхбаяр - Хэрлэн сумын нэгдүгээр сургууль
5. Уранчимэг Төгс-Очир - Бор-Өндөр цогцолбор сургууль
6. Болор-Эрдэнэ Хантүшиг - Хэрлэн сумын дөрөвдүгээр сургууль
7. Ганзориг Санчирсүрэн - Бор-Өндөр цогцолбор сургууль
8. Батнаран Бат-Итгэл - Бор-Өндөр цогцолбор сургууль
9. Ууганбат Цэлмүүн - Норовлин сум
10. Сугаррагчаа Энхцацрал - Өмнөдэлгэр сум
11. Бямбажав Осоржамаа - Хэрлэн сумын дөрөвдүгээр сургууль

Эхний шатанд шалгарсан хүүхдүүд дотоодын их, дээд сургуульд бэлтгэлээ хангаад, болзлоо биелүүлсэн нь дэлхийн шилдэг сургуулиудад суралцах юм байна.

Хөтөлбөрийн анхны төгсөгчид энэ жилээс эх орондоо эргэн ирж ажиллаж эхэлж байна. Дэлхийн боловсрол эзэмшсэн залуус аймаг, сумандаа эргэн ирж ажиллана гэдэг орон нутгийн хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.