УС ЦАГ, УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН УУЛЗВАРААС ЖАСТ ОЙЛ ЧИГЛЭЛИЙН 600 МЕТР ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026.09.08
Үйл явдлын мэдээ

Чингис хотын авто замын сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн зорчих нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас “Жаст Ойл” шатахуун түгээх станц хүртэлх 600 метр авто замын засварын ажил үргэлжилж байна.

Тус замын засварын ажлыг “Хөвчийн зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд замын эвдрэл, зорчих хэсгийн нөхцөл байдлыг сайжруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд илүү таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

Засварын ажлыг 9 дүгээр сарын 10-ны дотор дуусгаж, замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Зам засварын ажил явагдаж байгаа хугацаанд тухайн чиглэлд зорчих жолооч, иргэд замын тэмдэг, тэмдэглэгээ болон хөдөлгөөн зохицуулж буй ажилтны заавар, зөвлөмжийг дагаж, анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна.