“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ХЭНТИЙ АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2026.09.08
Үйл явдлын мэдээ

Монгол Улсын Засгийн газрын “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэллээ. Фестиваль нь соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах зорилготой бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 08дугаар сарын 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд 3 өдрийн турш зохион байгуулагдлаа.

Хэнтий аймаг соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд “Аяа миний буриад” язгуур урлагийн отгийн тоглолт, зүүн бүсийн нэгдсэн бага тайзны тоглолт, гар урчуудын үзэсгэлэн, анч тайга нохойн холбооны гэрээр наадамчин олонд соёлын олон талт үйл ажиллагааг таниулан ажилласан.

Тус наадамд оролцоход дэмжлэг үзүүлсэн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүддээ болон нийт өвлөн уламжлагчид, Дадал сумын “Үүрэй толон” хамтлагийнхандаа, гар урчууддаа, Монголын шувуулахуйн холбооны хамт олондоо, манай аймгийн гэрийг хүндэтгэн зорьж ирсэн нийт иргэддээ гүн талархал илэрхийлье.