ОНЦГОЙ БАЙДАЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ШУУРХАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ, АВТОМАШИНЫ ПАРКИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

2026.09.07
Аймгийн Засаг даргын Тамгын газар

Аймаг орон нутгийнхаа иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед шуурхай хариу арга хэмжээ авах байгууллагуудын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсөв болон Гамшгаас хамгаалах эрсдэлийн сангийн хөрөнгөөр шаардлагатай автомашиныг шийдвэрлэн олголоо.

Тухайлбал, аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчдын өдөр тутмын ажил, үүрэг гүйцэтгэлд ашиглах “Приус-30”, “Приус-41” маркийн автомашинуудыг шийдвэрлэн хүлээлгэн өгч байна.

Эдгээр байгууллагын алба хаагчид иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед шуурхай ажиллах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь түргэн шуурхай хүрч ажиллах зэрэг хариуцлагатай үүргийг өдөр бүр гүйцэтгэдэг.

Иймд алба хаагчдын ажиллах нөхцөл, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах нь иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний шуурхай байдал, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Шинээр автомашинаар хангагдсанаар алба хаагчид сум, орон нутагт үүссэн нөхцөл байдалд шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх болон хяналт шалгалтын ажлыг тасралтгүй зохион байгуулах боломж нэмэгдэж байна.

789399169_1479526984278977_941945386886077461_n