Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг тогтоох төсөлд саналаа өгнө үү

2026.08.25

Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1.6-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөр авах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, төлбөрийн хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно”. гэж заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны А-305 дугаар “Агаарын бохирдлын төлбөр ногдуулах, органик уусгагч бодисын жагсаалт батлах тухай”  тушаалаар баталсан бодисоор агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авах төлбөрийн хувь хэмжээний төсөлд саналаа  өгнө үү.  

Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулиас

7.1.Олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.

7.2.Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн төлбөрийн хувь, хэмжээг органик уусгагчийн килограмм тутамд 10-30 төгрөгийн хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.

7.4.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг килограмм тутамд 1-10 төгрөгийн хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.

Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг тогтоох санал

Агаарын бохирдлын төлбөр ногдох төрөл Зэрэглэл, ангилал Төлбөрийн хувь хэмжээ /төгрөг
1 Олборлосон түүхий нүүрс / килограмм тутамд/ 2
2 Үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагч Үйлдвэрлэсэн органик уусгагч  /килограмм тутамд/ Зэрэглэл-1 30
Зэрэглэл-2 20
Зэрэглэл-3 10
Импортолсон органик уусгагч /килограмм тутамд/ Зэрэглэл-1 30
Зэрэглэл-2 20
Зэрэглэл-3 10
3

Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдал

/килограмм тутамд/
1-р зэрэг 10
2-р зэрэг 5
3-р зэрэг 2
4-р зэрэг 1

Саналыг бичгээр, цахимаар болон утсаар хүлээн авна.

  1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 206 тоот БОНХОБТХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал /утас: 99040414, цахим шуудан munkhjargalb@khentii.gov.mn /
  2. Аймгийн Байгаль орчны газрын 2 давхарт ХБОБНХ-ийн мэргэжилтэн Г.Баярцэцэг /утас: 88024663, цахим шуудан bayartse89@gmail.com /