Мэдээ мэдээлэл
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУРЫН ШУВУУ АГНАХ, ТУЛ БОЛОН БУСАД ЗАГАС БАРЬЖ БУЦААН ТАВИХ “ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ” НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУРЫН ШУВУУ АГНАХ, ТУЛ БОЛОН БУСАД ЗАГАС БАРЬЖ БУЦААН ТАВИХ “ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ” НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Хугацаа: 2027 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10:00 цагт эхэлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаар тогтоолоор 2026 онд Хэнтий аймгийн 33 агнуурын бүс нутагт тусгай зориулалтаар Говийн угалз 6 толгой, Халиун буга 12 толгой, Цагаан зээр 30 толгой, Бор гөрөөс 4 толгой, Агнуурын шувуу 30 толгой агнуулах, 90 толгой тул, 300 толгой бусад загас бариулж тавиулахаар батлагдсан ба нийт 33 багц бүхий нээлттэй дуудлага худалдааг зарлаж 2026 оны 06 сарын 30-ны өдөр зохион байгуулсан. Үүнээс зарагдаагүй үлдсэн дараах багцуудад дахин дуудлага худалдааг нээлттэйгээр зарлаж байна.
Багц-2 Норовлин сум Онон гол 7-р агнуурын бүс нутагт барьж буцаан тавих зөвшөөрөл олгох /18 тул 60 бусад загас/
Багц-4 Батширээт сум Онон гол 1, 2-р агнуурын бүс нутагт барьж буцаан тавих зөвшөөрөл олгох /6 тул 20 бусад загас/
Багц-15 Батширээт сум Ононгийн арал агнуурын бүс Агнуурын шувуу /30 толгой/
Анхаарах зүйлс
Бүртгэл явагдах зохион байгуулах хугацаа: Нээлттэй дуудлага худалдаанд оролцох иргэн хуулийн этгээд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ khentiinature@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ. Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдыг 07 дугаар сарын 3-ны өдрийн 09 цагаас цахим хэлбэрээр бүртгэнэ. Нээлттэй дуудлага худалдааны бүртгэлийг 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг 30 минутад хаана. Нээлттэй дуудлага худалдааг 07 дугаар сарын 07-ны өдрийн 1000 цагт цахимаар зохион байгуулна.
Бүрдүүлэх материал:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /ААНБ албан тоотоор, иргэн өргөдөл/
2. Дэнчин төлсөн баримтын хуулбар
3. Иргэн /иргэний үнэмлэхний хуулбар/, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/
4.Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх нотариатаар батлуулсан итгэмжлэл
5.Дэнчинг байгаль орчны газрын нэмэлт орлогын Төрийн сан банкны 100180013401 тоот дансанд байршуулна.
Босго үнэ: Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Босго үнэ тогтоох тухай” 222 дугаар тогтоолыг баримтлана.
Дэнчингийн хэмжээ: Амьтны тухай хуулийн 291.4-т заасны дагуу Багц-2 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 252720 төгрөг төлнө, Багц-4 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 84240 төгрөг төлнө, Багц-15 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 53250 төгрөг төлнө.
Өсгөх үнийн хязгаар: Оролцогч нь дуудлага худалдааны үнийг өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувиас доошгүй дээд хязгаар нь 50 хувиас дээшгүй байна.
Оролцогчид мэдээ өгөх: Бүртгэлд хамрагдсан оролцогч нарт дуудлага худалдаанд оролцох шаардлагад нийцсэн тохиолдолд бүртгүүлсэн мэйл хаягруу нь дуудлага худалдаанд оролцох холбоос, дуудлага худалдаа зохион байгуулах ажлын удирдамжийг хүргүүлнэ.
Шаардлагатай мэдээлэл авах бол: Нээлттэй дуудлага холбоотой мэдээлэлийг Хэнтий аймгийн Байгаль орчны газрын 2 давхар 204 тоотод очиж уулзах боломжтой бөгөөд Байгаль орчны газрын 70562571, 98115040 утсаар холбогдож мэдээлэл авна уу.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
Орон нутгийн өмчийн газар
Байгаль орчны газар