АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗАРТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАРДУУЛЛАА /2026.04.21/

2026.05.25
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Татварын газрын өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй болгох, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү чанартай хүргэхэд дэмжлэг үзүүлж 40 сая төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг өнгөт принтерийг гардуулан өглөө.

676800782_1368174118747598_2866915234739212649_n

Мөн тус байгууллагад энэ онд 96 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар урсгал засвар хийх, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулж, албан хаагчдын ажиллах орчны тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

674984530_1368177088747301_1985546866419580471_n