Мэдээ мэдээлэл
ТУСГААР ТОГТНОЛ БОЛОН ЧИНГИС ШҮЛГИЙГ АЙМГИЙН ТӨВ ТАЛБАЙД 820 ХҮҮХЭД НЭГЭН ЗЭРЭГ УНШЛАА /2026.04.03/
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Тусгаар тогтнол-3333” арга хэмжээ Чингис хотноо амжилттай зохион байгууллаа.
2026 оны 04 сарын 03-ны өдөр Чингис хотын төв талбайд Хэнтий аймгийн 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Улаанбаатар хотын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 200 гаруй сурагчид болон төрийн байгууллагын албан хаагчдийн төлөөллүүд аймгийн нийт 820 хүүхэд нэгэн зэрэг Монгол Улсын тусгаар тогтнол, эх оронч үзлийг илэрхийлсэн “Тусгаар тогтнол”, “Чингис” шүлгийг уран яруу уншиж сонордууллаа.


Энэхүү үйл ажиллагаа нь “Тусгаар тогтнол-3333” төслийн 10 дахь удаагийн зохион байгуулалт бөгөөд хүүхэд, залууст эх оронч үзэл, эх хэл соёлын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, түүхэн ухамсрыг бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.