Мэдээ мэдээлэл
ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН АЯН /2026.04.01/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн 2010 оны 53 дугаар зарлиг, Биеийн тамир спортын тухай хууль, Монгол Усын Их хурлын 52 дугаар тогтоол, Алсын хараа-2050, Аймгийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах зорилтын хүрээнд "Өөрчлөлтийг өөрөөсөө" идэвхтэй хөдөлгөөн биеийн тамирын нэгдсэн аяны нээлтийн арга хэмжээ эхэллээ.

“Өөрчлөлтийг өөрөөсөө” 2 сарын аян 2026 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Тус аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг өдөр бүр 06:00–07:30 цагийн хооронд БТСГ-ын зааланд нээлттэй оролцохыг урьж байна.
Энэ удаагийн аяны онцлог нь шугаман бүжгийг хөтөлбөрт шинээр оруулсан бөгөөд энэхүү бүжиг нь нас, биеийн онцлогоос үл хамааран хэн бүхэнд тохиромжтой, сурахад хялбар, тэсвэр хатуужлыг сайжруулж, стресс бууруулах, сэтгэл санааг өөдрөг болгоход эерэг нөлөө үзүүлдгээрээ онцлог юм.
